Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүрэгАсуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;Хурлын хороонд харьяалагдах;Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, санал гаргах;Хурлын шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан таниулах;Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих;Сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах;Үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчдод тайлагнах.Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгуулж, тэдний саналыг авч, нэгтгэх.Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана.Хурлын төлөөлөгч нь хуралдааны чөлөөт цагт Хурлын хорооны үйл ажиллагаанд оролцож, төлөөлөгчийн хувьд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Хурлын цахим хуудсаар болон бусад хэлбэрээр сонгогчдод мэдээлнэ.