АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ
2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр /Хэсэгчлэн авав/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.6.Монгол Упсын Ерөнхийлөгч, Упсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
ГУРАВДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ
10 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах
10.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Упсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.
10.6. Монгол Упсын Ерөнхийлөгчийн болон Монгол Упсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Авлигатай тэмцэх газарт, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийн хуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана.
11 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах
11.1 .Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:
11.1.4. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба;
11.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна.
14 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх
14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:
14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;