АВТО ЗАМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АВТО ЗАМЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
/Хэсэгчлэн авав/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
- ”авто зам” гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан
барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам,
гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг; - ”нийслэлийн авто зам” гэж Упаанбаатар хот, түүний
дагуул хот, дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замыг; - ”орон нутгийн чанартай авто зам” гэж аймгийн нутаг
дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар
тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон
тэдгээрийн доторх авто замыг; - ”улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн
төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой
холбосон авто замыг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АВТО ЗАМЫН ТАЛААРХИ ТӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
12 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг
даргын бүрэн эрх
- Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга авто замын
талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:- нийслэлийн авто замын ажлыг санхүүжүүлэх,
барих, ашиглах, засах, арчлах, талаар журам
боловсруулан авто замын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар
батлуулах, хэрэгжүүлэх;
- нийслэлийн авто замын ажлыг санхүүжүүлэх,
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, АВТО ЗАМЫН АНГИЛАЛ,
БҮРЭЛДЭХҮҮН, ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ
14 дүгээр зүйл. Авто замын сүлжээ
- Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ нь олон улс,
улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын
авто замаас бүрдэнэ. - Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга
олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаар батлуулна. - Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.3-т заасан
төлөвлөгөөг боловсруулахдаа авто замын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАХ
30 дугаар зүйл. Авто зам, замын байгууламж ашигласны
төлбөр
30.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын
авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын
чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар, нийслэл,
орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны
төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн
аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус
тогтооно.
30.2.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын
авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг
авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
З0.З.Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын
байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг
аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ.
30.4.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж
дээр нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас
төлбөр хураах нэгж байгуулан ажиллуулахыг хориглоно.