АГААРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АГААРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АГААР ХАМГААЛАХ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН
ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, АЖ АХУЙН
НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ
8 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн
захиргааны байгууллагын бүрэн эрх
- Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны
байгууллага агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:- агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг
хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн
биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж,
хэрэгжилтэд хяналт тавих; - агаар хамгаалах, бохирдлыг бууруулах арга
хэмжээг төлөвлөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр
санхүүжүүлэх; - агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний
сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах; - агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт
үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх
үүсвэрийн тооллогыг мэргэжлийн албаны орон нутаг
дахь салбартай хамтран нутаг дэвсгэртээ зохион
байгуулах; - агаарын чанар, бохирдуулах бодисын хаягдал болон
түүний эх үүсвэрийн тоо бүртгэл, тооллогын мэдээг
мэргэжлийн албанд бүрдүүлж өгөх; - төрийн захиргааны төв байгууллагаас нутаг
дэвсгэрийнх нь тодорхой хэсэгт тогтоосон агаарын
чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын
хэрэгжилтийг зохион байгуулах; - хот, тосгон, бусад суурин газрын нутаг дэвсгэрт
ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн
халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч,
хий, коксон түлшээр халаах технологи нэвтрүүлэх; - хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын
хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд
мэдээлэх; - хуульд заасан бусад бүрэн эрх.
- агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг
- Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал агаар
хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:- аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах
бүсэд зарцуулах тухайн жилийн орон нутгийн төсвийг
батлах; - нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаарх
аймаг, нийслэлийн Засаг даргын ажилд хяналт тавих; - аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах
бүсийн амьжиргааны баталгаажих түвшингээс
доогуур орлоготой өрхийг гэр, байшингийн дулаалга,
сайжруулсан зуух, агаар бохирдуулдаггүй шахмал,
хагас коксон болон шингэрүүлсэн хийн түлшээр
хангах асуудлыг шийдвэрлэх; - хуульд заасан бусад бүрэн эрх.
- аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АГААР ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ
21 дүгээр зүйл. Барилга байгууламж барих, үйлдвэрлэл,
үйлчилгээ эрхлэхэд агаар хамгаалах талаар тавигдах
шаардлага
21.3.Агаарт онцгой хортойгоор нөлөөлж болзошгүй
үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж
барих асуудлыг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
санал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг
үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага шийдвэрлэнэ.