МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АМЬТНЫ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГҮ НДЭСЛЭЛ

  • 5 дугаар зүйл. Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх,
    зохистой ашиглах талаар төрийн болон өөрөө удирдах
    байгууллагын бүрэн эрх

Б.З.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах
талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/
дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • амьтныг хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх,
    зохистой ашиглах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн
    удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
  • агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн
    ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах,
    хэрэгжилтэд хяналт тавих;
  • амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулж,
    Засгийн газраар батлуулах;

5.4.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах
талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын
    хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
  • амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний
    зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;
  • амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх
    зорилгоор тодорхой агнуурын бүс нутгийг орон
    нутгийн хамгаалалтад авах;
  • харьяалах нутаг дэвсгэртээ нэн ховор, ховор амьтныг
    хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг баталж,
    биелэлтэд нь хяналт тавих;
  • энэ хуулийн 6.1.1-д заасан шийдвэрийн дагуу
    харьяалах нутаг дэвсгэртээ ашиглалтын талаар
    хорио, хязгаарлалт тогтоох;
  • амьтны аймгийн хамгаалалт, ашиглалтын талаар
    Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх;
  • энэ хуулийн 22.3-т заасан агнуурын бүс нутгийг тогтоох;
  • амьтны нөөцийн талаарх мэдээ, тайланг төрийн
    захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
  • харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг
    хамгаалах арга хэмжээг байгаль орчныг хамгаалах
    хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;
  • хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
  • Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах
    талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах
    бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    • харьяалах нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах арга
      хэмжээний төлөвлөгөө баталж, биелэлтэд нь хяналт
      тавих;
    • сум, дүүргийн Засаг даргын амьтан хамгаалах талаар
      авч хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцэх;
    • хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
  • Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах
    талаар аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн
    байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    • батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд
      тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр
      ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний
      талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв
      байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны
      өдрийн дотор хүргүүлэх;

6 дугаар зүйл. Амьтныг хамгаалах хэлбэр

  • Амьтныг дор дурдсан хэлбэрээр хамгаална:
    • амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох;

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АМЬТНЫГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, АН АГНУУР

14 дүгээр зүйл. Амьтан эзэмших

  • Иргэн, хуулийн этгээд нэн ховроос бусад амьтныг
    хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах зорилгоор тодорхой нөхцөл,
    болзол бүхий гэрээний үндсэн дээр эзэмшүүлж болно.
  • Амьтан эзэмшүүлэх журмыг Засгийн газар тогтоож,
    аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл. Иргэн, нөхөрлөл, амьтан хамгаалах
чиглэлийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг
амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах

21.5.Амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус
байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар дараах эрх,
үүргийг хэрэгжүүлнэ:

21.5.2. амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг
хангуулах талаарх саналаа холбогдох төрийн
байгууллага болон зохих шатны иргэдийн
Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн Хурал,
Засаг даргад уламжлах;

 

22 дугаар зүйл. Агнуурын амьтны сан, түүний байршил
нутгийг эзэмших, ашиглах

22.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь
агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих
агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын
менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.

26 дугаар зүйл. Агнах, барих агнуурын амьтны тоо
хэмжээг тогтоох

  • Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд
    үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын
    амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-
    д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг,
    нийслэл тус бүрээр тогтооно.
  • Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
    энэ хуулийн 26.1-д заасан дээд хязгаарт багтаан өөрийн нутаг
    дэвсгэрт агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд
    хязгаарыг сум, дүүрэг тус бүрээр тогтооно.

27 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын
амьтан агнах, барих

  • Сумын Засаг дарга дараах болзол хангасан хуулийн
    этгээдтэй үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах,
    барих гэрээ байгуулна:

    • сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;
    • мэргэжлийн боловсон хүчин, анчидтай байх;

агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх
арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх
санхүүгийн чадавхтай байх.