МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр
/Хэсэгчлэн авав/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ

5 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх
төрийн байгууллагын бүрэн эрх

5.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал архив, албан хэрэг хөтлөлтийн талаар дараах бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:

  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сум,
    нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
    үндсэн чиглэлд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл
    ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой
    арга хэмжээг тусгаж батлах;
  • архивын үйл ажиллагаанд шаардагдах орон нутгийн
    төсвийг батлах;
  • орон нутгийн өмчийн байгууллага хувьчлагдах
    тохиолдолд архивын баримтыг холбогдох төрийн
    архивт шилжүүлэх шийдвэр гаргах;
  • хуульд заасан бусад бүрэн эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ҮНДЭСНИЙ АРХИВЫН САН ХӨМРӨГ

10 дугаар зүйл. Үндэсний архивын сан хөмрөгийн
бүрэлдэхүүн

10.6.Үндэсний архивын сан хөмрөг дараах баримтаас
бүрдэнэ:

10.6.2. Засгийн газар, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах
болон нутгийн захиргааны байгууллагын архивын
баримт;

ТАВДУГААР БҮЛЭГ

АРХИВЫН САН ХӨМРӨГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ХАДГАЛАЛТ,
ХАМГААЛАЛТ, АШИГЛАЛТ

27 дугаар зүйл. Төрийн архивын сан хөмрөгийн байнга
хадгалах баримтыг байгууллагын архивт хадгалах хугацаа

27.1.Дараах байгууллагын архив нь байнга хадгалах
баримтыг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 01 дүгээр сарын
01-ний өдрөөс эхлэн тооцож доор дурдсан хугацаанд хадгалж, уг
хугацаа дууссаны дараа харьяалах төрийн архивт шилжүүлнэ:

27.1.9. нутгийн захиргааны болон өөрөө удирдах
байгууллагын архив-8 жил;