АХМАД НАСТНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АХМАД НАСТНЫ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭМЖЛЭГ,
ХҮНДЭТГЭЛ
9 дүгээр зүйл. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
9.5.Ахмад настны санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд
нийт ажиллагсдын 50-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг
аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршоонд Засгийн газар
болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын шийдвэрээр хөрөнгө, зээл олгож дэмжлэг үзүүлж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ
ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
14 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, албан
тушаалтны хүлээх үүрэг
14.5.Бүх шатны Засаг дарга ахмад настныг дэмжих талаар
дараахь үүрэг хүлээнэ:
14.5.3. аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих
талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал
боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар
хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, энэ талаархи хууль
тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд
хяналт тавих, ахмад настныг төрөлжсөн асрамжийн
үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн
байгууллагад уламжлах;