МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

15 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын
бүрэн эрх

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:

7/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг
зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд
учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн
захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад
аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль
орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний
баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ,
төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/ нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн
баялгийн нөөцийн дээд хэмжээг энэ хуульд заасан
үндэслэл, журмын дагуу тогтоох;

3/ байгаль орчны улсын тусгай хамгаалалтад ороогүй
объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр
гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм
тогтоож, биелэлтэд нь хяналт тавих;

4/ хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар,
гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн
орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах
тусгай бүсийн заагийг тогтоох;

5/ байгаль орчны төлөв байдал, мэдээллийн сангийн тухай
Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх.

6/ шинээр томилогдсон Засаг даргад тухайн нутгийн
байгалийн нөөцийн санг энэ хуулийн 35 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн 1-6 дахь заалтад заасан үзүүлэлтээр
бүртгэж хүлээлгэн өгөх бөгөөд түүний өөрчлөлтийн
тайланг жил тутам хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч байна;

7/ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн
18.1-д заасан байгалийн баялгийн нөөц ашигласны
төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн
сэргээх газрын хэмжээ, байршлыг баг, хорооны иргэдийн
Нийтийн Хурал болон сумын Засаг даргаас санал авч
тогтооно.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах,
байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар
дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг
зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж,
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан
шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

9/ тухайн жилд нөхөрлөлийн хэрэгжүүлсэн үйл
ажиллагааны талаарх тайланг иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд хэлэлцүүлэх;

17 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль
орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний
баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ,
төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/ нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн
баялгийн нөөцийн хэмжээг хууль тогтоомжид заасан
үндэслэл, журмын дагуу тогтоох;

4/ байгаль орчныг хамгаалах талаар Засаг даргын ажлын
тайлан хэлэлцэх.

5/ нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн
баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг энэ
хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь
заалтад заасан нөхөрлөлд хариуцуулах асуудлыг баг,
хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн
шийдвэрлэх.

6/ энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь
заалтад заасан үнэлэлт, дүгнэлт өгч байх;

7/ нутаг дэвсгэртээ нөхөрлөлд түшиглэсэн байгалийн
нөөцийн хамтын менежментийн үзэл баримтлалын
хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлах, хэрэгжилтийг
хянах.

2.Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах,
байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар
дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай
хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд
шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион
байгуулах;

10/ нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулж, мэргэжлийн сургалт явуулж үр
дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.

18 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал
болон Засаг даргын бүрэн эрх

1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал байгаль орчныг
хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2/ нийтийн ашиглалтын байгалийн баялгийн хамгаалалт,
ашиглалтад хяналт тавих;

3/ байгаль орчныг хамгаалах талаархи Засаг даргын
ажлын тайлан сонсох.

4/ нөхөрлөл байгуулах талаар багийн Засаг даргаас
ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх.

2.Баг, хорооны Засаг дарга байгаль орчныг хамгаалах талаар
дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ байгаль орчныг хамгаалах талаархи хууль тогтоомж,
иргэдийн Нийтийн Хуралболон дээд шатны байгууллагын
шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

5/ нөхөрлөлийг байгуулах болон түүний үйл ажиллагаатай
холбогдсон саналыг иргэдийн Нийтийн Хуралд
танилцуулж хэлэлцүүлэх;

6/ бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн
болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийг
хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах.