МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА
ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

/Хэсэгчлэн авав/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

4 дүгээр зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага
зохицуулалтын үндсэн зарчим

  • .Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл
    ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

4.1.5. нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг
хүндэтгэх, тэдгээрийн онцгой бүрэн эрхэд хамаарах
асуудалд хөндлөнгөөс үл оролцох;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТ

7 дугаар зүйл. Бүсийн зөвлөл

  • .Бүсийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь бүс нутгийн
    хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх
    ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн асуудлыг
    зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.
  • Зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
    • Зөвлөлийн дарга;
    • тухайн бүсэд багтаж буй аймгийн Засаг дарга;
    • бүсийн хөгжлийн тулгуур төв хотын захирагч;
    • нийслэлийн хувьд нийслэл, дүүргийн Засаг дарга,
      дагуул хотын захирагч.

7.3.3өвлөлийн бүрэлдэхүүнд дараахь байгууллагын
төлөөллийг оруулж болно:

7.3.1. тухайн бүсэд багтаж буй аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал;

8 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх

8.1.3өвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.2. бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагатай хамтран тухайн
бүсийг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхойлж
улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, хөгжлийн
зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван
жилийн үндсэн чиглэлд тусгуулах арга хэмжээ авах;

8.1.5. бүс нутгийн хөгжлийн асуудлаар нутгийн өөрөө
удирдах байгууллага, иргэн, хуулийн этгээдээс
тавьсан санал, хүсэлтийг судалж холбогдох арга
хэмжээ авах;

8.2.3өвлөл нь чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хуулиар нутгийн
өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар
шийдвэр гаргуулах шаардлага гарвал уг асуудлыг зохих шатны
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН
ТАЛААРХИ НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН
БҮРЭН ЭРХ

15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

  • Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь
    бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь
    бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

  • Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн
    баримт бичигт нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ эдийн
    засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөвийн
    асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
  • бүс нутгийн хөгжлийн асуудлаар Засаг даргын тайланг
    хэлэлцэх;
  • бүсийн хөгжлийн нийтлэг асуудлыг шийдвэрлэх
    зорилгоор тухайн бүсэд багтах бусад аймгийн
    иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах;
  • бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэн,
    аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоог
    дэмжин чиглүүлэх;
  • хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

17 дугаар зүйл. Бүсийн хэлэлцээр

  • Упсын болон бүс нутгийн хөгжлийн зорилт, арга хэмжээг
    хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засгийн газар, түүнийг
    төлөөлж тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл
    төрийн захиргааны холбогдох төв байгууллага, бүсийн хэмжээнд
    Зөвлөл нь бүсийн хэлэлцээрийг байгуулан ажиллаж болно.

Бүсийн хэлэлцээрээр нутгийн өөрөө удирдах
байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хөндөж байвал уг
асуудлаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж
нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байна.