ГАЗРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГАЗРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын газрын нэгдмэл сан, түүний үндсэн ангилал
12 дугаар зүйл. Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын
эдэлбэр газар
12.3 Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
12.4.Бүсчлэлд тавигдах шаардлагыг хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт дүрмээр зохицуулах бөгөөд бүсчлэлийн дүрмийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
12.6.Нийтийн эдэлбэрийн газрын зориулалт, хэмжээ, зааг, ашиглалтын журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, тогтооно
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Газрын харилцааны талаархи төрийн болон нутгийн
өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
20 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх
- Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:- газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан
шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ
талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх; - тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг,
нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум,
дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөг хэлэлцэн батлах; - тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг
үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай
хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах
журмыг тогтоох; - бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн
тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний
хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн
авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн
мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах; - Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын
тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу нутаг дэвсгэр,
байршлыг тогтоох. - Тухайн орон нутгийн онцлогт тохируулж, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх журмыг батлах;
- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн малчин өрхийн анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлыг тогтоох.
- газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан
- Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;
- аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
20.2.4.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн газрын нэгдмэл сангийн тайланг жил бүр хянан нэгтгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх, дээд шатны Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах;
- дүгээр зүйл. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
- Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.3.2. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын
нэгдмэл сангийн тайлан
24 дүгээр зүйл. Газар зохион байгуулалт, түүний санхүүжилт
24.4.Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар,
түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага биелүүлэх үүрэгтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
Газар эзэмшүүлэх, ашиглуулах
27 дугаар зүйл. Газар эзэмшүүлэх
27.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр
байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан
амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын
доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал,
холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр
эзэмшүүлж болно.
29 дүгээр зүйл. Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх
газрын хэмжээ, байршил
29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй
эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.
29.2.Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь
хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ,
таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй
газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно.
29.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн,
тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил
тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд
зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу
эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх
тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га
хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.
29.4.Иргэнд энэ хуулийн 29.1,29.2, 29.3-т заасан хэмжээнд
багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын
нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно.
33 дугаар зүйл. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах
- Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар
эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:- энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах
52 дугаар зүйл. Бэлчээр, түүнийг зохистой ашиглах,
хамгаалах
- Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг энэ хуульд заасан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлнэ.
- Бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно.
- Ойн сан бүхий газрыг зохих хууль тогтоомжийн дагуу бэлчээрт ашиглаж болно.
- Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно.
- Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол, гэрээний дагуу ашиглуулж болно.
- Энэ хуулийн 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
- Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын
иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно. - Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас өөр аймаг, сумын
нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал тухайн шатны
Засаг дарга нар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв
тохиролцохгүйд хүрвэл уг асуудлыг дээд шатны Засаг дарга
буюу Засгийн газар шийдвэрлэнэ. - Гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед ашиглах сум
дундын отрын нөөц нутаг, түүний заагийг аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, аймаг дундын отрын нөөц нутаг, түүний
заагийг орон нутгийн удирдлагын хүсэлтийг харгалзан Засгийн
газар тогтооно. - Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг
багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс
тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ. - Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг хашихыг хориглоно.
- Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах журам, гэрээний загварыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.
- Энэ хуулийн 52.12-т заасан гэрээг 15 хүртэл жилийн хугацаатай байгуулах бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг харгалзан анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгаж болно.
53 дугаар зүйл. Хадлангийн талбайг зохистой ашиглах,
хамгаалах
53.2.Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой
талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад
ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг
үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна.
53.5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг
үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах,
бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн,
аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь
эзэмшүүлж болно.
54 дүгээр зүйл. Тариалангийн талбайг зохистой ашиглах,
хамгаалах
54.4.Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг
багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга
зохион байгуулна.
55 дугаар зүйл. Газрын хэвлийг зохистой ашиглах,
хамгаалах
55.5.Газрыг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөнд
тусгагдсан ажлын гүйцэтгэлийг жил бүр тухайн шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, дүгнүүлнэ.
57 дугаар зүйл. Газрын нэгдмэл санд төрийн хяналт
тавих
57.1.Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон
газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар,
газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,
аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу
хяналт тавина.