ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГҮНДЭСЛЭЛ
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой
байдлын байгууллага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл,
онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага,
нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага,
хуулийн этгээд, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, зохион
байгуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх
харилцаанд үйлчилнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,УДИРДЛАГА
22 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны
зохион байгуулалт
22.2.Упсын хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах
үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд орон
нутгийн зөвлөл /цаашид “Үндэсний болон орон нутгийн зөвлөл”
гэх/-ийг байгуулна.
22.4.Онцгой байдлын байгууллага нь улс, орон нутгийн
хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх,
зохион байгуулах, хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, нутгийн
өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага болон хуулийн
этгээдийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог уялдуулан
зохицуулна.
23 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны
удирдлага
23.2.Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн
зөвлөлийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
тэргүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГАМШГААС ХАМГААЛАХ УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХ
31 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын
бүрэн эрх
- Нутгийн өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:- аймаг, сум, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг
бууруулах хөтөлбөр болон гамшгаас хамгаалах
төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг
баталж, гүйцэтгэлд хяналт тавих; - гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн
хэрэгжилтийн талаархи Засаг даргын мэдээллийг
сонсох, тайланг хэлэлцэх, чиглэл өгөх;
- аймаг, сум, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг
гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах
арга хэмжээг санхүүжүүлэх төсвийг хуулийн дагуу
батлах.