© 2024 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙНТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
23 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх
байгууллага, түүний үүрэг
- .Хамгаалалтын арга хэмжээг дараах байгууллагууд
өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ:- цагдаагийн алба;
- Авлигатай тэмцэх газар;
- Тагнуулын ерөнхий газар.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагууд нь тухайн
байгууллагын даргын дэргэд гэрч, хохирогчийг хамгаалах чиг
үүрэг бүхий хамгаалалтын тусгай албатай байна.
25 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг хамгаалах талаарх
төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх
үүрэг
25.5.Нутгийн өөрөө удирдах болон төрийн байгууллага нь
гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр
энэ хуулийн 23.2-т заасан байгууллага болон эрх бүхий бусад
байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.