МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ
1998 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ДАЙЧИЛГААНЫ ТАЛААРХИ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ
БАЙГУУЛЛАГА, АЙМАГ, СУМ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГА,
БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙ ҮҮРЭГ

  • дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэг
    • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурал дараахь үүрэг хүлээнэ:

      • аймаг, сум, нийслэл, дүүргийн дайчилгааны
        даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар
        Засаг даргын мэдээлэл сонсож, чиглэл өгөх;
      • дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргийг
        хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг
        хуваарилж, зарцуулалтад хяналт тавих.
    • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурал хуульд заасан бусад үүргийг хүлээнэ.
  • дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын үүрэг
    • Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:

дайчилгааны бэлтгэлийг хангах төсвийн төслийг
боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;