ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
2011 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛАЛ, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН
ХҮРЭЭНД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ
БАТАЛГАА
9 дүгээр зүйл. Эдийн засгийн хүрээн дэх жендэрийн эрх
тэгш байдлын баталгаа
9.2.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон
нутгийн өөрөө удирдах байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж
ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь газар, бусад үл хөдлөх
ба хөдлөх эд хөрөнгө, төсвийн хөрөнгө, санхүүгийн актив,
санхүүгийн зээл болон эдийн засгийн бусад нөөц баялгийг
эрэгтэй, эмэгтэй хүнд адил нөхцөлөөр тэгш, хүртээмжтэй
хуваарилах үүрэг хүлээнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
20 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
талаархи нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
- .Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар нутгийн
өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:- жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
тогтоомж, төрийн бодлогыг тухайн орон нутгийн
эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогод тусгах,
хэрэгжилтэд хяналт тавих; - харъяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд жендэрийн
эрх тэгш байдлыг хангах арга хэмжээний зардлыг
орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх; - жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр
байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг
дэмжиж, тэдгээртэй хамтран ажиллах; - жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын
хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал дараа оны 02 дугаар сарын 20-
ны дотор Жендэрийн үндэсний хороонд хүргүүлэх.
- жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
- .Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль
тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тухайн шатны
Засаг даргын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, дүнг нийтэд
мэдээлнэ.