МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ
ДЭМЖИХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ
ТӨРИЙН БОДЛОГО

  • дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг
    хөгжүүлэх хөтөлбөр

10.1.Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг
тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр,
санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, кластераар төрөлжүүлэн
хөгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.

10.2.Ахуйн үйлчилгээний салбарт дэвшилтэт технологийг
нэвтрүүлэх, стандартад нийцсэн үйлчилгээг иргэдэд хүргэх,
албан бус хөдөлмөр эрхлэлтийг багасгаж ажлын байрыг
нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөртэй байна.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ
ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ
БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

15 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

15.1.3асгийн газар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний
талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • энэ хуулийн 10.1, 10.2-т заасан хөтөлбөрийг 5 жилийн
    хугацаатай баталж, хэрэгжилтийг хангах;
  • орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээ, энэ
    хуулийн 18.3-т заасан саналыг харгалзан кластераар
    бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг батлах;

18 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага
болон Засаг даргын бүрэн эрх

  • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
    Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн
    эрхийг хэрэгжүүлнэ:

    • тухайн шатны жил бүрийн төсөвт жижиг, дунд үйлдвэр,
      үйлчилгээг хөгжүүлэх зориулалтаар хөрөнгө тусгаж
      батлах;
    • тухайн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг
      дэмжих орон нутгийн дэд хөтөлбөрийг энэ хуулийн
      1, 10.2, 15.1.2-т заасан бодлогын баримт бичигт
      нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга жижиг, дунд
    үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,
    дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах
    ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
  • Тухайн шатны Засаг дарга жижиг, дунд үйлдвэр,
    үйлчилгээг кластераар хөгжүүлэх тухай саналаа боловсруулж,
    дээд шатны эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.