МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ, ҮҮРЭГ

9 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг

9.1.3амын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг,
сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах
эрхтэй байна:

9.1.1. харьяа орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангах асуудлыг холбогдох хууль
тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх;

9.1.2. Цагдаагийн албаны тухай хуулийн 63.1-д заасан олон
нийтийн цагдаагийн ажилтныг замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах чиглэлээр харьяа нутаг
дэвсгэртээ ажиллуулах, холбогдох зардлыг
шийдвэрлэх.

9.2.3амын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг,
сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах
үүргийг хэрэгжүүлнэ:

  • замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад
    чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвөөс
    санхүүжүүлэх;
  • зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
    дунд болон богино хугацааны төлөвлөгөө батлах;
  • харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний
    аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг
    холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах;
  • харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн
    хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр
    саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах,
    төлбөрийн хувь хэмжээг тогтоох.
  • мын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг,
    сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ:
  • харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний
    аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг
    иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд хоёроос
    доошгүй удаа тайлагнах.