© 2024 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙНТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ
2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага
- дугаар зүйл. Тээврийн хэрэгслээр түгээх зар
сурталчилгаа
- Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тээврийн
хэрэгслийн өмчлөгч буюу эсхүл түүний нэрийн өмнөөс эрх
бүхий этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр автотээврийн
хэрэгсэл ашиглан зар сурталчилгааг түгээж болно. - Нутгийн өөрөө удирдах байгууллага замын хөдөлгөөний
аюулгүй байдлын улсын хяналтын албатай тохиролцсоны үндсэн
дээр тээврийн хэрэгслээр зар сурталчилгаа түгээхэд тавих
аюулгүйн ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож
болно.
9 дүгээр зүйл. Гадна зар сурталчилгаа
- Гадна зар сурталчилгаанд нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар байрлуулах зар сурталчилгаа хамаарна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.12-т заасны дагуу гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно.
9.4 Гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглох байршил, тухайн нутаг дэвсгэрт байрлуулах гадна зар сурталчилгааны өнгө, үзэмж, хэлбэр, аюулгүй ажиллагааны болон стандартын нийтлэг шаардлагыг тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага тогтоож болно
9.5.Энэ хуулийн 9.1-д заасан зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батална.