МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН
БАЙДЛЫН ТУХАЙ

2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АГЕНТЛАГ НЬ БУСАД БАЙГУУЛЛАГА, АЛБАН
ТУШААЛТАНТАЙ ХАРИЛЦАХ

  • дүгээр зүйл. Агентлаг нь бусад байгууллага, албан
    тушаалтантай харилцах
  • Агентлаг нь эрхлэх асуудлаараа нутгийн өөрөө
    удирдах байгууллагатай аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн
    Төлөөлөгчдийн Хурлын даргаар дамжуулан харилцана.
  • Агентлаг нь эрхлэх асуудлаараа нутгийн захиргааны
    байгууллагатай аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаар
    дамжуулан харилцана.