МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

16 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд
    үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих
    зориулалттай байна.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орон нутгийн
    төсвөөс хөрөнгө олгож болох бөгөөд түүний хэмжээг аймаг,
    сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн
    жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална.
  • Энэ хуулийн 16.4-т заасан эх үүсвэрийг тухайн орон
    нутгийн энэ хуулийн 16.1-д заасан арга хэмжээнд зарцуулна.