ЗӨРЧЛИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
/Хэсэгчлэн авав/
12.6 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх
тухай хууль зөрчих
- .Төсөл хэрэгжүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
шийдвэр гарснаас хойш төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд,
эсхүл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн
бэлтгэл ажил, инженерийн, нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах
барилга байгууламж барихаар төлөвлөсөн газарт:- шинээр барилга байгууламж барих;
- газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон, эсхүл
эрх шилжүүлсэн; - барилга байгууламжид дураараа өргөтгөл, шинэчлэл
хийсэн; - эрхийг бусдад шилжүүлсэн;
- түрээсэлсэн;
- нүүн ирж суурьшсан бол хууль бусаар олсон хөрөнгө,
орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг
гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.30 дугаар зүйл. Нийтийн албанд нийтийн болон
хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
2.Монгол Упсын Ерөнхийлөгч, Упсын Их Хурлын гишүүн,
Монгол Упсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн
хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,
Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их
Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга,
аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн
дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани,
олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж
байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий
этгээд нь нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн
хугацаанд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс
бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд
бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц
бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн
нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг
гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч болсон бол хүнийг
нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.