МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

6 дугаар зүйл. Албан татварын хэмжээ

  • Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах
    албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
  • Албан татварын хэмжээг бэлчээрийн даацыг харгалзан энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл малын төрөл тус бүрээр тогтооно.

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

 

  • Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж
    байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын
    хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно.
  • Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл малын төрөл тус бүрээр тогтоож болно.

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./