МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МАЛ, АМЬТНЫ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ

21 дүгээр зүйл. Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх
арга хэмжээ

  • .Мал эмнэлгийн тасаг тухайн нутаг дэвсгэрт үйл
    ажиллагаа явуулж байгаа гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний
    нэгжтэй хамтран энэ хуулийн 8.1-д заасан тархвар зүйн судалгаа
    хийж, мал, амьтны шимэгчтэх өвчин /цаашид “шимэгчтэх өвчин”
    гэх/-ийг тандах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  • .Сум, дүүргийн шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр батална.
  • .Энэ хуулийн 21.2-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх
    үед малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч доор дурдсан
    үүрэг хүлээнэ:

    • энэ хуулийн 21.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан
      шимэгчтэх өвчинд мэдрэмтгий мал, амьтныг гэрээт
      мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тогтоосон
      хугацаанд бэлэн байлгаж, бүрэн хамруулах;
    • энэ хуулийн 9.8.2-т заасан үүргийг биелүүлэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ

  • дүгээр зүйл. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх
    арга хэмжээ
  • Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн санхүүжилтээр
    дараа онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээний
    төлөвлөгөөний төслийг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн
    байгууллага, мал эмнэлгийн тасаг боловсруулж, жил бүрийн
    хоёрдугаар улиралд багтаан тухайн шатны Засаг даргад
    хүргүүлнэ.
  • Мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг аймаг,
    нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ:

    • харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал
  • Мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг сум,
    дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ:

    • харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал