МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ,
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
2004 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
/Хэсэгчлэн авав/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,
ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
4 дүгээр зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх ажпын зохион байгуулалт
4.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Монгол Упсад гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймаг, сум,
нийслэл, дүүрэгт түүний салбар зөвлөл зохицуулна.
5 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн
захиргааны бүх шатны байгууллагын үүрэг
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
талаар нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх
шатны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:- харъяа нутаг дэвсгэртээ мал хулгайлах гэмт хэрэгтэй
тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах; - мал хулгайлах гэмт хэрэг гарч байгаа шалтгаан
нөхцөлийг судлан, арилгах арга хэмжээг зохион
байгуулах; - мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх ажилд олон нийтийг татан оролцуулж,
энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус
байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх; - иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчлөл,
эзэмшилд байгаа мал сүргээ хамгаалах, гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт,
сурталчилгаа зохион байгуулах; - төв суурин газар, хүнсний зах, махны үйлдвэрлэл,
үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж зэрэг шаардлагатай
газарт мал, мах бэлтгэх төвлөрсөн цэг тогтоож, мал,
махны гарал үүсэлд хяналт тавих; - малыг им тамга, зүсийн бүртгэл, өдрийн хариулга,
шөнийн манаатай болгох, эргүүл, харуул ажиллуулах
ажлыг орон нутгийн онцлогт тохируулан зохион
байгуулах, энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж,
байгууллагын үүсгэл санаачлагыг дэмжих; - шаардлагатай тохиолдолд хууль хяналтын
байгууллагатай хамтран энэ хуулийн 7.1.1-д заасан
им тамга, бүртгэлтэй тулгаж, хэсэгчилсэн буюу
ганцаарчилсан хяналтын тооллого явуулах; - бод малыг улсын хэмжээнд индексжүүлсэн тамгын
сүлжээнд хамруулах ажлыг зохион байгуулах.
- харъяа нутаг дэвсгэртээ мал хулгайлах гэмт хэрэгтэй
5.2.Энэ хуулийн 5.1.8-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх
журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн болон хууль зүйн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
7 дугаар зүйл.Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын үүрэг
- Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мал
хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар
дараахь үүрэг хүлээнэ:- өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга,
бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн
бүртгэл хөтлөх;
- өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга,
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ АЖЛЫН АРГА ХЭЛБЭР
13 дугаар зүйл. Мал тууврын зам тогтоох
- Сум, дүүргийн нутаг дэвсгэрээр мал туувар дайран
өнгөрөх орон нутгийн тууврын замын маршрутыг тухайн сум,
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүсийн маршрутыг
Бүсийн захирагч, бүс хоорондын маршрутыг хөдөө аж ахуйн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Бүсүүдийн
захирагч нартай хамтран тус тус тогтооно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ
16 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх сан
- Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуулийн 4.1-д заасан
салбар зөвлөлийн дэргэд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх сан байгуулж болно.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн мал хулгайлах гэмт
хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн дүрмийг орон
нутгийн онцлогт тохируулан батална.