МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
СОНГУУЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГҮНДЭСЛЭЛ

6 дугаар зүйл. Сонгуулийн зарчим

  • Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө
    удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч,
    нам, эвсэл болон бусад байгууллага, түүний албан тушаалтан
    сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг
    баримтална:

    • хууль дээдлэх;
    • ил тод, тэгш байдлыг хангах;
    • шударга ёсыг сахих.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ

  • дүгээр зүйл.Сонгуулийн хэсэг байгуулах
    • Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн
      иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит
      сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж,
      хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.
    • Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
      сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн
      дотор энэ хуулийн 11.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн
      байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ

  • дугаар зүйл.Сонгуулийн байгууллага
    • Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж
      ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд
      туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

14 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх

14.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг
дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.4. сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар
тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон
нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг
уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан
тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга
хэмжээг авах;

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

19 дүгээр зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт
үйлдэх,танилцуулах, хүргүүлэх

19.1 .Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын
бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд
түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах сонгогчдын
нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг
бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын
бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

19.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар,
хэлтэс нь тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэрийн мэдээллийг иргэний
улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн хэсгийн
нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий
сонгогчийн бүртгэлтэй тулган шалгаж улсын бүртгэлийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

19.18.Энэ хуулийн 19.1-д заасан үйл ажиллагааг зохион
байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага,
холбогдох бусад байгууллага энэ хууль болон холбогдох бусад
хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын
бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг
биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

21 дүгээр зүйл.Ээлжит бус, дахин сонгуулиар сонгогчдын
нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан
иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа
газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн сонгуулийн
хэсгийг ээлжит бус, дахин сонгууль товлон зарласнаас хойш 15
хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

36 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл
материал хэвлүүлэх, тараах, хүргэх

36.2.Ухуулах хуудсыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай,
олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс
60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал тогтоож, нийтэд мэдээлнэ.

Зб.З.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 36.2-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, нэр
дэвшигчийн нэр заахыг хориглоно.

37 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт
самбар, дэлгэц ашиглах

37.3.3урагт самбар, дэлгэцийг зөвхөн нийтийн эзэмшлийн
газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр
хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулах бөгөөд зурагт самбар
байрлуулах гудамж, талбай, олон нийтийн газрын байршлыг санал
авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, нийтэд мэдээлнэ.

39 дүгээр зүйл.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

39.3.Дараах байгууллага, хуулийн этгээд нь сонгуулийн
уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж
байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад
байр, танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй:

39.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

43 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

43.4.Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл
гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.4.4. энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон
нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон
орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон
орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн
тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа
хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

51 дүгээр зүйл.Хандив өгөх, хүлээн авахыг хориглох

  • Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

1.1.1. гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын
байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага,
төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;