Танилцуулга
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН
СОНГУУЛИАР СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД
Аймаг, нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон Дархан-Уул аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болсон.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д аймгийн хүн амын тоо нь 90 001-ээс дээш бол 41 төлөөлөгчтэй байхаар заасны дагуу энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд 41 төлөөлөгч иргэдийнхээ төлөөлөл, тэдний дуу хоолой, төр иргэний гүүр болон ажиллахаар сонгогдоод байна.
Аймгийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн 37 нь буюу 90,3 хувь нь эрэгтэй, 4 буюу 9,7 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 60 настай, хамгийн залуу нь 30 настай бүгд тухайн аймгийн оршин суугчид байна. Үүний 15 буюу 36,6 хувь нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа ба 26 буюу 63,4 хувь нь өмнө нь төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүмүүс юм.
Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 суудлын 24 нь Монгол ардын нам, 16 нь Ардчилсан намын төлөөлөл, 1 бие даагч сонгогджээ.
Боловсролын байдлаар авч үзвэл Эрх зүйч 5, Инженер 11, нягтлан бодогч, эдийн засагч, бизнес удирдлага 12, эмч 1, багш 5, Архитектор 1, Гүн ухаан судлаач 1, програмист 2, 1 физигч мэргэжилтэй Төлөөлөгчдөөс шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрдэж байна.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар А.Янжмаа сонгогдон ажиллаж байна.