МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

1999 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
/Хэсэгчлэн авав/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АВТОТЭЭВРИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

7 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг
даргын бүрэн эрх

  • Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь
    автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    • нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭЛТ

12 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үнэ, хөнгөлөлт

  • .Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг
    оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно.
  • .Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу
    сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн
    хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно.
  • .Энэ хуулийн 12.2-д заасан нөхөх олговрыг олгох журмыг
    аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

.Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-
ээр зорчих хөлсийг төлсөн зорчигчид энэ хуулийн 16-д заасан
журмын дагуу хэвлэсэн зорчих тасалбар олгоно.