МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

4 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
    Хурлын сонгууль /цаашид “орон нутгийн Хурлын сонгууль” гэх/ нь
    Монгол Упсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй,
    шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн
    нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр
    бүрдүүлэх үндсэн арга мөн.

7 дугаар зүйл. Сонгуулийн зарчим

  • Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө
    удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч,
    сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан
    тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах
    зарчмыг баримтална:

    • хууль дээдлэх;
    • ил тод байдлыг хангах;
    • шударга ёсыг сахих.

9 дүгээр зүйл. Орон нутгийн Хурлын сонгууль товлон
зарлах

9.7.Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа тухайн орон нутгийн
Хурал ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс
хойш ажлын 10 өдрийн дотор, санал авах өдрөөс 70-аас доошгүй
хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн ээлжит бус сонгуулийг
товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

9.8.Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг,
сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн
нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

12 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог
байгуулах

  • Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит
    сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг
    дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
    нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг
    харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
    түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын
    төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох
    мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид
    “аймгийн Хурал” гэх/-ын сонгуулийг явуулахад аймгийн төвийн
    баг болон сум тус бүр нь сонгуулийн тойрог болно. Сумын хүн
    амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж
    болно.
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид
    “нийслэлийн Хурал” гэх/-ын сонгуулийг явуулахад хоёр буюу хэд
    хэдэн хороог нэгтгэн нэг тойрог болгон зохион байгуулж болно.
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид
    “дүүргийн Хурал” гэх/-ын сонгууль явуулахад дүүргийн хороог
    дангаар нь, эсхүл хэд хэдэн хороог нэгтгэн сонгуулийн тойрог
    болгон зохион байгуулж болно.
  • Сумын баг бүр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн
    Хурал /цаашид “сумын Хурал” гэх/-ын сонгуулийн тойрог болно.
  • 0рон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан
    сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд
    өөрчлөхийг хориглоно.
  • Тойрог нь аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд
    нэгдсэн дугаартай байна.
  • Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг
    дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн хувьд зэргэлдээ
    байна.
  • дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн хэсэг
    байгуулах

    • Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн
      иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит
      сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө
      байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
    • Сонгуулийн хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн
      асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг
      харгалзан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь
      тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин
      суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэнэ.
    • Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвийн
      сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй сонгогчтой байх бөгөөд нэг
      хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.
    • Сонгогчийн тооноос хамааран баг, хороог хувааж
      сонгуулийн хэсэг байгуулж болох бөгөөд хороог бусад хороотой
      нэгтгэж хэсэг байгуулахыг хориглоно.
    • Энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан
      хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион
      байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх,
      шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй
      хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр
      шийдвэрлэж болно.
    • Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
      сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн
      дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн
      байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.
  • дүгээр зүйл. Сонгуулийн байгууллага
    • Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж
      ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад
      энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ
      хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны байгууллагаас
      тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд
      туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
  • дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны
    бүрэн эрх

    • Аймаг, нийслэлийн Хурал санал авах өдрөөс 70-аас
      доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог
      дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний
      бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.
    • Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг
      дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

      • аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон
        тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн
        мэдүүлэх;
      • сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар
        тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон
        нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг
        уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан
        тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга
        хэмжээ авах;
    • дугаар зүйл. Сум, дүүргийн сонгуулийн хорооны
      бүрэн эрх

      • Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн
        сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй
        хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл
        таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг
        дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
      • Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
        ээлжит бус, нөхөн сонгуулиар тухайн сум, дүүргийн иргэдийн
        Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн сонгуулийн хороог санал
        авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн
        дарга, гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж,
        харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

20 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх,
танилцуулах, хүргүүлэх

20.1 .Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын
бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд
түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын
нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг
бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын
бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

20.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар,
хэлтэс нь тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөпчдийн Хурлын
сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэр, төвийн мэдээллийг
иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн
хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл
бүхий сонгогчдын бүртгэлтэй тулган шалгаж улсын бүртгэлийн
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

20.16.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг зохион
байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага,
холбогдох бусад байгууллага энэ хууль болон бусад хуульд
заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн
байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж,
туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

21 дүгээр зүйл. Ээлжит бус сонгуулиар сонгогчдын
нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан
иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа
газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн сонгуулийн
хэсгийг ээлжит бус сонгууль товлон зарласнаас хойш 15 хоногийн
дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

ДОЛДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА, СОНГУУЛИЙН
МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

40 дүгээр зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл
материал хэвлүүлэх, тараах, хүргэх

40.3.Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн
эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах
байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож,
нийтэд мэдээлнэ.

40.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ
хуулийн 40.3-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, эвсэл,
нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.

40.5.Энэ хуулийн 40.3-т заасны дагуу тогтоосон байршлаас
өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг
хориглоно.

43 дугаар зүйл. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан
хийх

43.3.Дараах байгууллага, хуулийн этгээд нь сонгуулийн
уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж
байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад
байр, танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй:

43.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

47 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох

47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд
сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл
ажиллагаа явуулахыг хориглоно:

47.5.4. энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон
нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон
орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон
орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн
тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа
хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

47.7.Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших
бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө
тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор

 

хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон
тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй.

НАЙМДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ

55 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох

  • Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

55.1.1. гадаад улс буюу гадаадын болон олон улсын
байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай
байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах
байгууллага;