© 2024 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙНТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
7 дугаар зүйл. Санал асуулгыг товлон зарлах
- Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга
явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-ээс
45 хоногийн дотор явуулахаар Упсын Их Хурал товлон зарлана. - Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлаар ард нийтэд
таниулах, мэдээллээр хангах асуудлыг Упсын Их Хурал, Засгийн
газар болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг
даргын Тамгын газар хариуцна. - Санал асуулгыг Упсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн
болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай
хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 21-ээс
доошгүй хоногийн өмнө товлон зарлана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ НУТАГ ДЭВСГЭР, СОНГУУЛИЙН
БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
10 дугаар зүйл. Хэсэг, түүнийг байгуулах
- Санал асуулгыгУпсын ИхХурлын эсхүл, Ерөнхийлөгчийн
сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах
хэсэг нь санал асуулгын санал авах хэсэгтэй нэг байна.
- Санал асуулгыг дангаар явуулж байгаа бол
иргэдээс санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын
байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг
үндэслэн хэсгийг санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн
өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. - Нэг хэсэг нь суманд 2000-аас, аймгийн төвд 2500-аас,
нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй санал өгөх иргэнтэй байх
бөгөөд нэг хэсэгт байх санал өгөх иргэний тоо 200-аас доошгүй
байна. - Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ
хуулийн 10.1-д заасны дагуу байгуулсан хэсгийн мэдээллийг
аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагад нэн
даруй хүргүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн
байгууллага нь хүлээн авсан мэдээллийг аймаг, дүүрэг тус
бүрийн хэмжээнд нэгтгэн тав хоногт улсын бүртгэлийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.