МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ
ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨЛБӨР ТООЦОХ ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ ТОДОРХОЙЛОХ

  • дүгээр зүйл.Байгалийн ургамлын нөөц ашигласны
    төлбөр тооцох үзүүлэлт

    • .Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр тооцох
      үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг килограммаар
      илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо, хэмжээг
      тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно.
  • дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөр
    тооцох үзүүлэлт

10.2.Рашаан ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах
байдлаар тодорхойлно:

  • эмчилгээ, сувилгааны зориулалтаар рашаан
    ашигласны төлбөрийг эмчлэн сувилуулсан хүн-
    хоногийн тоогоор;
  • үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар рашаан
    ашигласны төлбөрийг шоо метрээр.
  • дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах, нөхөн
    сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэг,
    түүний төрөл
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
    зарцуулах төлбөрийн орлогын хэсэгт /цаашид “төлбөрийн
    орлогын хэсэг” гэх/ төсвийн жилд байгаль орчныг хамгаалах,
    байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн
    эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн
    нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх
    хэмжээний мөнгөн хөрөнгө багтана.
  • Төлбөрийн орлогын хэсгийг дор дурдсан байгалийн
    нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлнэ:

    • байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн
      орлого;
    • 2.2. ус, рашааны нөөц ашигласны
      төлбөрийн орлого;
    • ойн нөөц ашигласны төлбөрийн орлого;
    • ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого;
    • газрын нөөцийн төлбөрийн орлого.
  • Ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль
    орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг
    хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд
    зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээг холбогдох
    хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
  • Энэ хуулийн 13.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг дарга, хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр аймаг, сум, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл батална.

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

  • дүгээр зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны
    төлбөрийн хувь, хэмжээ

14.1 .Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн
хэмжээг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан
хувиар тооцон төгрөгөөр тогтооно:

Төлбөр ногдох
байгалийн ургамал
Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн
засгийн үнэлгээний хувь
Доод Дээд
1.Нэн ховор 25 30
2.Ховор 15 20
З.Элбэг 5 10

 

14.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 14.1-д заасан төлбөрийн хэмжээний хязгаарт багтаан ургамлын нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрхтний онцлог, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээг тогтооно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15 дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн
хувь, хэмжээ

15.2.Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн

10.2-т заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт
багтаан тогтооно:

Төлбөр ногдох рашаан Хэмжих
нэгж
Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
Халуун Хүйтэн
доод Дээд доод дээд
1.Эмчилгээ, сувилгааны
зориулалтаар ашиглахад
Хүн-хоног 100 500 50 400
2.Үйлдвэрлэлийн
болон үйлчилгээний
зориулалтаар ашиглахад
Шоо-метр 500 1500 1000 3000

 

15.3.Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

 

15.4.Халуун рашааныг үндсэн ашиглалтад нь нөлөө үзүүлэхгүйгээр халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах
төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50
хувиар тогтооно.

15.5.Байгалийн халуун усыг халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хүртэл хувиар, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашиглавал ус ашигласны төлбөрийн 50 хүртэл хувиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтоож болно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

 

15.6.Энэ хуулийн 15.3, 15.5-д заасан төлбөрийн хувь,
хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр,
зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын
нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ

19 дүгээр зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны
төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

19.2.Элбэг ургамал ашигласны төлбөрийг хөнгөлж болох бөгөөд төлбөрийг хөнгөлөх нөхцөл, болзол, хувь, хэмжээг тухайн орон нутгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./