БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ
1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
/Хэсэгчлэн авав/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ
8 дугаар зүйл. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар
ашиглахыг хориглох газар
1.Байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий
дараахь газар нутагт ургамлыг нөөцийнх нь хэмжээг үл харгалзан
үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно:
1/ хот, тосгон, бусад суурины ногоон бүс;
2/ гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2
километрийн доторхи газар;
3/ нэн ховор амьтны байршил газар;
4/ баянбүрд;
5/ ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар;
6/ элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар;
7/ хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар.
2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн
1 дэх хэсгийн 3, 4, 6, 7-д заасан газар, түүний заагийг мэргэжлийн
байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоож, хэрэгжилтийг хянана.
14 дүгээр зүйл. Бэлчээр, хадлангийн ургамлыг мал
тэжээх зориулалтаар ашиглах
2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг,
хорооны иргэдийн Нийтийн Хурал нэн ховор ургамлыг хамгаалах
зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг
мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2 хүртэл жилийн
хугацаагаар хориглож болно.