БАЙГАЛЬ ОРЧИН, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛЬ ОРЧИН, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ
ТАЛААРХИ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
30 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллага
З.Мэргэжлийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэртээ
дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
7/ байгалийн баялгийг судлах, хамгаалах, зохистой
ашиглах, нөхөн сэргээх талаар саналаа иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж
шийдвэрлүүлэх, шаардлагатай бол төрийн захиргааны
төв байгууллагад уламжлах;
32 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалахад төрийн бус
байгууллага оролцох
1.Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн
зорилго бүхий олон нийтийн байгууллага болон байгалийн
нөөцийн хамтын менежмент эрхлэн явуулах нөхөрлөл байгаль
орчныг хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж
болно:
2/ байгаль орчныг хамгаалах талаархи саналаа төрийн
захиргааны төв байгууллага болон зохих шатны Хурал,
Засаг даргад уламжлах;
35 дугаар зүйл.Мэдээллийн сангийн бүрдэл
1.Упсын мэдээллийн сан дараахь зүйлийн талаархи
мэдээллээс бүрдэнэ:
1/ газар, түүний хөрс;
2/ газрын хэвлий, ашигт малтмал;
3/ ус, рашаан;
4/ ой;
5/ байгалийн ургамал;
6/ амьтан;
7/ агаар, түүний бохирдол;
8/ уур амьсгал;
9/ байгалийн гамшиг;
10/ химийн хорт болон аюултай бодис;
11/ хог хаягдал;
12/ тусгай хамгаалалттай газар нутаг;
13/ байгаль орчны эрх зүй;
14/ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
15/ байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт;
16/ байгаль орчны статистик мэдээлэл, тайлан;
17/ байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардал;
18/ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа
байгууллага, хүний нөөц;
19/ мета мэдээллийн сан;
20/ байгаль орчны талаархи бусад мэдээлэл;
21/ байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн
мэдээлэл;
22/ байгаль орчны холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийн
мэдээлэл;
23/ генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт
мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан.
2.Аймаг, нийслэлийн мэдээллийн сан энэ зүйлийн 1
дэх хэсгийн 1-7, 9-12, 14-18, 20-д заасан зүйлийн талаархи
мэдээллээс бүрдэнэ.
З.Сум, дүүргийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн
1-6, 9-12, 14, 15, 17, 18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс
бүрдэнэ.