НАЙМДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАМТЫН МЕНЕЖМЕНТ

48 дугаар         зүйл.  Байгалийн         нөөцийн хамтын

менежментийн үйл ажиллагаанд оролцогч талууд

1.Байгалийн     нөөцийн хамтын           менежментийн үйл

ажиллагаанд дараах талууд оролцоно:

1/ энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх
заалтад заасан хэлбэрээр байгуулагдсан нөхөрлөл;

2/ нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг
дарга;

3/ тухайн суманд ажиллаж байгаа байгаль орчны
мэргэжлийн байгууллага.

50 дугаар зүйл. Байгалийн нөөцийн хамтын
менежментийн нөхөрлөл

4.Сум дүүргийн Засаг дарга дараах баримт бичгийг үндэслэн
байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдийн
нөхөрлөлтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж, тэдний үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна:

1/ баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум,
дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

Б.Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн
чиглэлээр явуулах үйл ажиллагааг дараах тохиолдолд тухайн
сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцална:

1/ нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн
чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухайн баг,
хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;

11.Нөхөрлөл байгалийн нөөцийн менежментийн талаарх
тайланг жил бүр тухайн сум, баг, дүүрэг, хорооны Хуралд
тайлагнах бөгөөд түүнд байгалийн баялгийг хамгаалах, ашиглах,
нөхөн сэргээхэд зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, түүний үр
дүн, нөөц баялгийн төлөв байдал, түүний өөрчлөлт зэргийг
тусгасан байна.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
53 дугаар зүйл. Санхүүжилт

  • .Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас
    байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга
    хэмжээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль
    тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг
    улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

.Хуульд өөрөөр заагаагүй бол байгалийн баялгийн нөөц
ашигласны төлбөр, хураамжийн орлого орон нутгийн төсөвт
орно.