МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ

        32 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт

32.6.Аймаг, нийслэлийн удирдлага дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид хуульд заасан санхүүгийн дэмжлэг олгож болох бөгөөд санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, олгох нөхцөл, журмыг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, тухайн жилийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ.