МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
/Хэсэгчлэн авав/

6 дугаар зүйл. Газрын төлбөр тооцох үзүүлэлт,
тэдгээрийг тодорхойлох

  1. Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7 дугаар зүйл. Газрын төлбөрийн хувь, хэмжээ

  1. Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6
    дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь,
    хэмжээгээр тогтооно:

3/ эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг
га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь;