МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ

1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
/Хэсэгчлэн авав/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

7 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын
хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ газрын хэвлийг суудлах, ашиглах,
хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн
тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон
гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2/ энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар аймаг,
нийслэлийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.

3/ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бүх төрлийн
геологийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх;

  1. Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах,
    хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах
талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн
тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн
хуульд заасан эрх хэмжээний дотор аймаг, нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн
биелэлтийг зохион байгуулж хангах;

8 дугаар зүйл. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал болон Засаг даргын бүрэн эрх

1.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын
хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах, ашиглах,
хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн
тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон
гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2/ энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар сум, дүүргийн
Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.

81 дүгээр зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал
болон Засаг даргын бүрэн эрх

1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын хэвлийг
судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах ашиглах,
хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн
тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон
гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2/ энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар баг, хорооны
Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх;

2.Баг, хорооны Засаг дарга газрын хэвлийг судлах,
ашиглах, хамгаалах талаар дараахь дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ;

1/ нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах, ашиглах,
хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын
хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газар газрын
болон дээд шатны Засаг даргын шийдвэр, мөн хуульд
заасан эрх хэмжээнийхээ дотор хүрээнд баг, хорооны
иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн биелэлтийг
зохион байгуулж хангах;

2/ нутаг дэвсгэртээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх
бүх төрлийн геологийн судалгааны ажил болон
ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд
хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлаар ашигт
малтмалын нөөцийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ГАЗРЫН ХЭВЛИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ ГЕОЛОГИЙН
СУДАЛГААНЫ АЖИЛД ТАВИХ ХЯНАЛТ

52 дугаар зүйл. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт
геологийн судалгаанд хяналт тавих байгууллага

2.3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, тэдгээрийн Засаг дарга нь газрын хэвлийн
ашиглалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг нутаг дэвсгэртээ
эрх хэмжээнийхээ дагуу хэрэгжүүлнэ.