МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР НУТГИЙН
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

15 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг
даргын үүрэг

  • Галын аюулгүй байдлыг хангах талаар аймаг, сум,
    нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ:

    • холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын
      норм, нормативын баримт бичиг болон иргэдийн
      Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын
      шийдвэрийг хэрэгжүүлэх;

ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй газарт
түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас
шинээр байгуулах, зурвасыг сэргээх төсөв,
төлөвлөгөөг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, батлуулж,
хэрэгжүүлэх;