МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН
БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН
САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ,
АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛЛАГАА

5 дугаар зүйл. Байгаль орчныг нөхөн сэргээх

  • .Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн
    удирдлага болон нутгийн иргэдийн олон нийтийн хяналт дор 2
    хүртэл жилийн хугацаанд хийж дуусгана.
  • .Энэ хуулийн 5.2-т заасан олон нийтийн хяналтыг
    иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгаль орчныг
    хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудад
    гэрээний үндсэн дээр хариуцуулж болно.