ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН
ХАМРАХ ХҮРЭЭ, ЗОХИЦУУЛАЛТ
14 дүгээр зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын
хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр,
аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна. - Упсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/
ажиллах ба орон тооны ажлын албатай байна. Аймаг, нийслэл,
дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/ нь орон тооны нарийн
бичгийн даргатай байх бөгөөд орон тооны ажлын албатай байж
болно. - Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг
Засгийн газар, Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг
тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Зохицуулах
зөвлөлөөс баталсан нийтлэг журамд нийцүүлэн батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД
ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ХЭЛБЭР
40 дүгээр зүйл. Нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор
олон нийтийн байцаагчийг томилох
40.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүн
амын нягтрал, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшинг харгалзан
харьяа нутаг дэвсгэртээ ажиллах олон нийтийн байцаагчийн
тоог тогтооно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН
САНХҮҮЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
46 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх ажлын санхүүжилт
46.8.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд
зориулсан хөрөнгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад
Зохицуулах зөвлөл, төрийн аудитын байгууллага, санхүү,
төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,
тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төсвийн
тухай хууль тогтоомжид заасан эрх бүхий этгээд хяналт тавина.