МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
/Хэсэгчлэн авав/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦОО

12 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэг

12.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар
дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс
    урьдчилан сэргийлэх, хохирогчид энэ хуульд заасан
    үйлчилгээ үзүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхэд
    шаардагдах зардлыг төсөвт тусгуулах саналыг
    тухайн шатны Засаг даргад уламжлах;
  • хохирогчид энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх
    үүрэг хүлээсэн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх
    ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн
    удирдлагаар хангах;
  • орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр,
    нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг
    иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж,
    шийдвэрлүүлэх;
  • дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн
    Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

    • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг
      үүргийг хэрэгжүүлнэ:

      • харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс
        урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар
        хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
      • Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
      • хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт
        хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн
        төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр
        хамгаалах байр байгуулах;
      • гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Засаг
        даргын тайлан, мэдээллийг хэлэлцэж, чиглэл өгөх;
      • сум, хороонд хамтарсан баг байгуулах, үйл
        ажиллагаанд нь хяналт тавих;
      • хуульд заасан бусад.
    • дүгээр зүйл. Бүх шатны Засаг даргын чиг үүрэг
      • Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй
        тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
      • орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн
        үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах
        саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн
        мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг
        зохион байгуулах;
      • орон нутгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө болон
        төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл
        ажиллагаа, түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын
        ба хэтийн төлөвийг тодорхойлсон төлөвлөгөөний
        төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
        өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх
        ажлыг зохион байгуулах;
      • тухайн шатны жилийн төсвийн төсөлд нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;