ДОНОРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ДОНОРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
/Хэсэгчлэн авав/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДОНОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл. Донорын үйл ажиллагааны удирдлагын
тогтолцоо
5.1.Цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааны
удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээ үзүүлэх байгууллага, Монголын улаан загалмай
нийгэмлэг, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага
болон Засаг даргаас бүрдэнэ.
8 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага,
Засаг даргын эрх, үүрэг
- Донорын үйл ажиллагааны талаар нутгийн өөрөө
удирдах байгууллага, Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй:- цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг
өргөжүүлэх, донор хадгалалтыг сайжруулах үйл
ажиллагааг дэмжиж ажиллах;
- цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг
гамшгийнүед харьяа нутаг дэвсгэрийнхэмжээнд эрүүл
мэндийн байгууллагад цус, цусан бүтээгдэхүүний
нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэхэд шаардагдах нэмэлт
санхүүжилтийг шийдвэрлэж, удирдлага зохион
байгуулалтаар хангах.