© 2024 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙНТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
16 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд
үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих
зориулалттай байна. - Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орон нутгийн
төсвөөс хөрөнгө олгож болох бөгөөд түүний хэмжээг аймаг,
сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн
жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална. - Энэ хуулийн 16.4-т заасан эх үүсвэрийг тухайн орон
нутгийн энэ хуулийн 16.1-д заасан арга хэмжээнд зарцуулна.