ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ
2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр
/Хэсэгчлэн авав/
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор
дурдсан утгаар ойлгоно:
3.1.3. “шийдвэр гаргах эрх бүхий этгээд” гэж хууль тогтоох
болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага,
хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу
захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх
зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах
байгууллагыг.
6 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулга
- .Зөвлөлдөх санал асуулгыг дараахь асуудлыг
шийдвэрлэхэд заавал явуулна:- Монгол Упсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан
асуудлыг Упсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх
үндэслэл, шаардлагыг тодорхойлох; - орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл,
арга хэмжээ; - хот, суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн
эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж/.
- Монгол Упсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан асуудлаар зөвхөн Упсын
Их Хурал, 6.1.2-т заасан асуудлаар бүх шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, 6.1.3-т заасан асуудлаар Хот
байгуулалтын тухай хуульд заасан эрх бүхий этгээд зөвлөлдөх
санал асуулгыг санаачлан явуулах эрхтэй.
б.З.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 6.1-д
зааснаас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг санаачлан
явуулж болно.
6.4.Нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой
асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах талаар нийслэлийн
хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300- аас дээш, аймагт 100-аас
дээш, суманд 50-аас дээш тухайн нутаг дэвсгэрт байнга оршин
суугч иргэний гаргасан санал, хүсэлтийг шийдвэр гаргах эрх
бүхий этгээд хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй.
6.5.3өвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд, эсхүл засаг
захиргааны тодорхой нэгжийн хэмжээнд зохион байгуулна.