© 2024 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙНТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
/Хэсэгчлэн авав/
6 дугаар зүйл. Албан татварын хэмжээ
- Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах
албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. - Албан татварын хэмжээг бэлчээрийн даацыг харгалзан энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл малын төрөл тус бүрээр тогтооно.
Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
- Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж
байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын
хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно. - Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл малын төрөл тус бүрээр тогтоож болно.
Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./