МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ
ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
/Хэсэгчлэн авав/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:

4.1.3. “нутгийн өөрийн удирдлага” гэж иргэд шууд, эсхүл
нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуульд
заасан орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг;

4.1.5. ”нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж аймаг, сум,
нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн
Нийтийн Хурлыг;

4.1.6. ”орон нутгийн чиг үүрэг” гэж хуульд заасны дагуу
нутгийн өөрийн удирдлагад тусгайлан олгосон,
нутгийн өөрөө удирдах байгууллага хариуцан
шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн шинжтэй
асуудлыг;

5 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эрх
зүйн харилцаанд оролцох

5.3.Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүргийг
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг
дарга төлөөлнө.

8 дугаар зүйл. Баг

  • Багийн оноосон нэрийг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
  • дүгээр зүйл. Хороо
    • Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна. Хэсгийн
      хуваарийг хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан дүүргийн
      иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
  • дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн
    удирдлагын зарчим
  1. 3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг
    хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн
    2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг
    мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална:

12.1.4. нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг
дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн
амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний
төлөө хариуцлага хүлээх;

13 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг
өөрчлөх

13.3 3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх
асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авсан
байна. Санал авах ажлыг харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал хариуцан зохион байгуулах бөгөөд санал авах журмыг
Улсын Их Хурал тогтооно. Санал хураалтад сонгуулийн эрх
бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлын дүнг
хүчинтэйд тооцно.

  • Багийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн
    хүн амын байршил, өрхийн тоо, уламжлал, эрхлэх аж ахуй,
    зам харилцааны онцлогийг харгалзан аймгийн Засаг даргын
    өргөн мэдүүлснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
    шийдвэрлэнэ.
  • Хороог өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн
    амын тоо, иргэдэд хуульд заасан үйлчилгээг хүргэх боломжийг
    харгалзан нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр
    нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.
  • Баг, хороог өөрчлөхдөө тухайн баг, хорооны иргэдийн
    саналыг авах болон санал авах ажлыг сум, дүүргийн иргэдийн
    Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.
  • дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн
    цэс, баг, хорооны нутаг дэвсгэрийн зааг

    • Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн
      газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
    • Баг, хорооны нутаг дэвсгэрийн заагийг аймаг,
      нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэлийн
      иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
  • дугаар зүйл. Нэгжийн эдийн засгийн үндсийг
    бүрдүүлэх төр, орон нутгийн үүрэг

15.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг,
санхүүгийн үндсийг бүрдүүлэх нь төрийн үүрэг мөн. Төр энэ
үүргээ хэрэгжүүлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн
дараах эрхийн баталгааг хангана:

15.6 хуульд заасан үндэслэл, журмын дагуу концесс
болон үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.

18дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн өмч

  • Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь өмчтэй байна.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд
    өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн
    нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН
УДИРДЛАГА

20дугаар зүйл. Орон нутгийн чиг үүрэг

  • Орон нутгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:
    • орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;
    • орон нутгийн өмчийн удирдлага;
    • орон нутгийн төсөв, албан татвар, төлбөр, хураамж;
    • орон нутгийн сан;
    • орон нутгийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт,
      хөтөлбөр;
    • орон нутгийн үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй;
    • хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан
      хангамж;
    • худалдаа, үйлчилгээний зохицуулалт;
    • орон сууц, нийтийн аж ахуй;
    • орон нутаг дахь нийтийн тээвэр;
    • суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоол;
    • гудамж, талбайн нэр, хаягжуулалт;
    • хөшөө дурсгалын зохицуулалт;
    • нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн
      соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж;
    • орон нутгийн аялал жуулчлалын бодлого,
      менежмент;
    • хог хаягдлын менежмент;
    • оршуулгын газрын зохицуулалт;
    • төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол,
      эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга
      байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар;
    • гал түймэр, үерийн хамгаалалтын байгууламж,
      суваг шуудуу;
    • орон нутгийн цэвэрлэх байгууламж;
    • орон нутгийн зам, гүүр;
    • суурин газрын гэрэлтүүлэг;
    • бэлчээрийн ашиглалт, хамгаалалт.
    • Ургамлын зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмтай тэмцэх арга хэмжээ
  • Энэ зүйлд хуулиар зохих нэмэлт оруулсны үндсэн дээр
    орон нутгийн чиг үүргийг нэмэгдүүлж болно.
  • Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 20.1-д
    заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГА

  • дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах ёс

28.1.Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг
сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан
өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх
удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн
засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан
шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно.

30 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх
хэлбэр

  • .Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
    хэрэгжүүлнэ.
  • Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр
    шууд оролцоно:

    • баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын
      эрхтэй оролцох;
    • тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн
      тодорхой асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
      болон иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлж
      шийдвэрлүүлэхээр санал гаргах;
    • энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэд сайн
      дураараа үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх,
      нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр
      гаргахыг санаачлах.
  • дүгээр зүйл. Нутгийн өөрийн удирдлага дахь иргэний
    оролцоо

    • Сум, баг, дүүрэг, хорооны тулгамдсан асуудлыг
      хэлэлцэх, зөвлөмж гаргах зорилгоор сонгуулийн эрх бүхий иргэд
      сайн дураараа хамтарч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх
      эрхтэй.
    • Энэ хуулийн 31.1-д заасны дагуу гаргасан санал,
      зөвлөмжийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг,
      хорооны иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэх үүрэгтэй.
    • Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан
      асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр
      гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн
      эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх
      бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг
      зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурал хэлэлцэх үүрэгтэй.
    • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурал шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг,
      нийгмийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэрийн талаар
      хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно.
  • дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал

32.7.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит
сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын
хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны
дараа зохион байгуулна.

32.11 .Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад
ажилласан хугацааны урамшууллыг сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгож болно.

  • дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн
    Төлөөлөгчдийн Хурал

    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг
      захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа
      сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан
      олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын
      үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага
      мөн.
    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа
      дөрвөн жил байна.
    • .Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурал нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдөөс
      бүрдэх бөгөөд уг бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно.
    • .Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37
      дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас
      доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн
      тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх
      бүрэлдэхүүнтэйд тооцно.
    • дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн
      эрх
    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг
      хэрэгжүүлнэ:

      • Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;
      • Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
      • тухайн Хурлын хороог байгуулах, хорооны
        бүрэлдэхүүн, даргыг сонгох, өөрчлөх;
      • тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр
        дэвшүүлэх;
      • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг
        батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь
        үнэлэлт, дүгнэлт өгөх;
      • тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх
        Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт,
        дүгнэлт өгөх;
      • хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг
        даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга,
        эсхүл Ерөнхий сайдад санал тавих;
      • нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны
        бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
        үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт
        оруулах;
      • Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум,
        нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд
        нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах;
      • хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан
        татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;
      • орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг
        хэрэгжүүлэх;
      • орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах,
        өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах,
        дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг
        хэрэгжүүлэх;
      • энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт
        хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх,
        холбогдох журам батлах;
      • хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд
        захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид
        нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд
        заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн
        мөрдүүлэх;
      • Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл
        ажиллагаанд хяналт тавих;
      • худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа
        үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх
        баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх,
        үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах;
      • хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт иргэдийг татан оролцуулах, саналыг нэгтгэн хууль санаачлагчид уламжлах;
      • хуульд заасан бусад бүрэн эрх.
    • Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах журмыг батална:
      • амьтны хүрээлэн ажиллуулах журам;
      • мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам;
      • оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулгын үйл ажиллагааны жишиг үнэ, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон  зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам;
      • нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, кабелийн шугамын ашиглалт, үйлчилгээний журам;
      • инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журам.
      • ганц бие орон гэргүй, эсхүл түр байрлуулах газарт байсан иргэн нас барсан, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн нас барсан тохиолдолд гэр бүл, эсхүл төрөл, садангийн хүн хүсэлт гаргасан бол оршуулах үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх журам.

35.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно.

  • дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн
    эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа
      дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

      • иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт
        төлөөлөгчдийн олонх нь тухайн Хурал бүрэн эрхээ
        хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсан
        бол Хурлын нийт төлөөлөгчийн гуравны хоёроос
        доошгүйн саналаар тухайн Хурал өөрөө тарах
        шийдвэр гаргасан бол;
      • анхдугаар хуралдааныг товлон зарласнаас
        хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг
        хуралдуулж Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг
        шийдвэрлэж чадаагүй, хуульд заасан хугацаанд
        төсвөө батлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж
        товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60-аас
        дээш хоног өнгөрсөн бол тухайн Хурлыг аймаг,
        нийслэлийн Засаг даргын санал оруулснаар
        Засгийн газар тараах шийдвэр гаргасан бол.
    • Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон
      тохиолдолд сонгуулийг 30 хоногийн дотор холбогдох хуульд
      заасны дагуу товлон зарлана.
  • дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгчдийн тоо

    • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн
      тоог доор дурдсанаар тогтооно:

      • аймгийн хүн амын тоо нь 50 000 хүртэл бол 25;
      • аймгийн хүн амын тоо нь 50 001-70 000 хүртэл бол 29;
      • аймгийн хүн амын тоо нь 70 001-90 000 хүртэл бол 35;
      • аймгийн хүн амын тоо нь 90 001-ээс дээш бол 41.

Тайлбар:-Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит
сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

  • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн
    тоог доор дурдсанаар тогтооно:

    • сумын хүн амын тоо нь 2 000 хүртэл бол 15;
    • сумын хүн амын тоо нь 2 001-5 000 хүртэл бол 21;
    • сумын хүн амын тоо нь 5 001-9 000 хүртэл бол 25;
    • сумын хүн амын тоо нь 9 001 ба түүнээс дээш бол 29.

Тайлбар:-Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит
сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгчийн тоо 45 байна.
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгчийн тоог доор дурдсанаар тогтооно:

    • дүүргийн хүн амын тоо нь 100 000 хүртэл бол 25;
    • дүүргийн хүн амын тоо нь 100 001-200 000 хүртэл
      бол 35;
    • дүүргийн хүн амын тоо нь 200 001-300 000 хүртэл
      бол 41;
    • дүүргийн хүн амын тоо нь 300 001 ба түүнээс дээш
      бол 43.

Тайлбар:-Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит
сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

  • дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгч

    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр,
      өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг
      илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх,
      хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн
      эрхийн хугацаа дөрвөн жил байна.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн
      эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн
      тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн
      бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно.
    • Нөхөн сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
      төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа орон гарсан төлөөлөгчийн
      бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь үйл
      ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн
      дүрмийг Хурал батална.
    • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн
      гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж
      болно.

Тайлбар: -Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит
сонгуулиас эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2024 оны орон нутгийн
ээлжит сонгуулийн дүн гарах хүртэл аймаг, сум, нийслэл,
дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх
хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно.

  • дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгчийн эрх, үүрэг

    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах
      эрх, үүрэгтэй байна:

      • асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй
        оролцох;
      • Хурлын хороонд харьяалагдах;
      • хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж
        хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал
        хураалгах;
      • Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр
        санаачлах, санал оруулах;
      • Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу
        томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг
        хэлэлцэх, санал гаргах;
      • Хурлын шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан
        таниулах;
      • Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн
        эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,
        нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг
        шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт,
        асуулга тавих;
      • сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс
        тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын
        дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага,
        албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан
        хугацаанд авах;
      • үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчдод
        тайлагнах.
      • хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг иргэдийн дунд   зохион байгуулж, тэдний  саналыг авч, нэгтгэх.
    • Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг
      сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд
      оролцохоос татгалзана.
    • Хурлын төлөөлөгч нь хуралдааны чөлөөт цагт Хурлын
      хорооны үйл ажиллагаанд оролцож, төлөөлөгчийн хувьд хийсэн
      ажлынхаа талаарх мэдээллийг Хурлын цахим хуудсаар болон
      бусад хэлбэрээр сонгогчдод мэдээлнэ.
  • дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

    • Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг
      хориглоно:

      • төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад
        олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцад
        хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах;
      • өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
        төлөөлөгч байх.

Тайлбар:-Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит
сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

  • дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох

    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн
      эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:

      • нас барсан;
      • хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх
        хүсэлтээ өөрөө гаргасан;
      • гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин
        төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
      • тухайн орон нутгаас шилжсэн;
      • энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ
        албан тушаалд томилогдсон;
      • энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн;
      • Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа,
        эсхүл ноцтой зөрчсөн;
      • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн
        Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд
        заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд
        тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.
    • Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-
      д заасан тохиолдолд чөлөөлөх, 1.3, 41.1.6, 41.1.7-д заасан
      тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийн “ … 41.1.3, …” гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./

/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны 22 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./

/Энэ хэсгийн “… 41.1.3, …” гэсгийн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

 

  • дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    төлөөлөгчид хүлээлгэх хариуцпага

    • Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
      хуралдаанд оролцоогүй, Хурлын дэг зөрчсөн, эсхүл үйл
      ажиллагаагаа хуульд заасны дагуу тайлагнаагүй бол Хурлаас
      дараах хариуцлага хүлээлгэнэ:

      • сануулах;
      • хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх
        эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах;
      • санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох
        эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах;
      • асуудал оруулах эрхийг тухайн хуралдааны
        хугацаанд хасах.
    • дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
      Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа

      • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрэн
        эрхийнхээ хугацаанд үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас
        хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг тухайн
        иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
      • Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг
        чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана. Зардлын нийтлэг
        жишиг, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална.
      • Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь
        төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан дэмжлэг,
        туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
      • Улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн
        үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг
        хориглоно.
    • дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо
      • Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
        Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх,
        санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг
        хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж
        Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана.
      • Хороог Хурлын бүрэн эрхийн хугацаанд төлөөлөгчдийн
        бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд Хорооны даргыг тухайн
        хорооны төлөөлөгчдийн дотроос сонгоно.
      • Хороо тухайн Хуралд ажлаа хариуцан тайлагнана.
      • Хурал нь судалгаа, санал, дүгнэлт боловсруулах чиг
        үүрэг бүхий бусад хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж
        болно.
      • Хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо, бүрэлдэхүүн,
        түүнчлэн хороо, ажлын хэсэг байгуулах, хороог татан буулгах,
        тэдгээрийн ажиллах журмыг Хурал өөрөө тогтооно.

 

  • дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    хуралдаан

    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны
      зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын
      ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна.
    • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны
      нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын
      даргын санаачилгаар хуралдуулна.
    • Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг
      Хурлын Зөвлөл, Засаг даргын санаачилгаар, эсхүл баг, хорооны
      сонгуулийн эрх бүхий иргэдийн арваас доошгүй хувь нь санал
      болгосноор хуралдуулна. Иргэд саналаа гарын үсэг зурах
      хэлбэрээр илэрхийлнэ.
    • Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс
      хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо
      иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан
      хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн
      ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална.
    • Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн
      Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн
      өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний
      эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг
      нь удирдана.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн
      Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол
      хуралдааныг хүчинтэйд тооцно.
    • Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч
      хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг
      тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална.
  • дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал
    оруулах эрх

    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч,
      тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд
      хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо,
судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж
хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын
төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг
хуралдаанаар хэлэлцэхгүй.

  • дугаар зүйл.Хурлын шийдвэр
    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар
      тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд
      оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд
      оролцсон иргэдийн олонхын саналаар батална.
    • ИргэдийнТөлөөлөгчдийнХурлынтогтоолдХурлындарга,
      баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны
      дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн
      Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.
    • Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
      Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар
      Хурлын дарга захирамж гаргана.
  • дүгээр зүйл.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх
    • Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан
      шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
    • Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө энэ хуулийн 50 дугаар зүйлд зааснаар тухайн шийдвэрт хориг тавих эсэх
      асуудлыг шийдвэрлэнэ.
    • Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тамгын газар,
      нутгийн захиргааны агентлагийг оролцуулан зохион байгуулна.
    • 3асаг дарга Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар
      жил бүр тухайн Хуралд тайлагнана.
  • дугаар зүйл.Хурлын шийдвэрт хориг тавих
    • Тухайн Хурал өөрийнх нь чиг үүрэг, бүрэн эрхэд үл
      хамаарах, түүнчлэн санхүүгийн болон бусад эх үүсвэргүй
      шийдвэр гаргасан бол Засаг дарга өөрийн санаачилгаар,
      эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын даалгаснаар
      холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг
      тавих эрхтэй.
    • Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш
      ажлын 10 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон
      үндэслэлийг тодорхой заана.
    • Хурал хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн
      дотор хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнийг нийт төлөөлөгчийн
      олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн
      холбогдох хэсгийн заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ.
    • Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол
      үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол
      холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг Хурлын дарга
      хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд
      түдгэлзсэнд тооцно.
    • 3асаг даргыг огцруулах санал гаргасан тухайн Хурлын
      шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй.
    • Тавьсан хоригийг Хурал төлөөлөгчдийн, эсхүл иргэдийн
      Нийтийн Хуралд оролцогчдын олонхын саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй
      гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу
      харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.
  • дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл
    • .Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны
      шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион
      байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын
      хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг
      уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл
      төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
      Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ.
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь дараах асуудлыг хэлэлцэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж болно.

51.2.1 гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авах шуурхай арга хэмжээ;

51.2.2 нийтийн эрүүл мэнд, тээвэр, ундны ус, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт зэрэг хүн амын тулгамдсан асуудал;

51.2.3 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас урьдчилан эрх олгосон бусад асуудал;

51.2.4 энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй.

 

  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах
    журмыг Улсын Их Хурал батална.
  • дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын
    бүрэн эрх

    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг
      бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

      • тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус
        хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;
      • тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан
        шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг
        зохион байгуулах;
      • Хурлын хороо, төлөөлөгчдийг бүрэн эрхээ
        хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах ажлыг
        зохион байгуулалтын удирдлагаар хангах;
      • эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр
        тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн
        төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх
        ажлыг зохион байгуулах;
      • Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах
        ажлыг зохион байгуулах;
      • Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан
        журмын дагуу томилох, чөлөөлөх;
      • Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;
      • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн
        засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн
        биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулан
        биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
      • иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд
        ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх
        ажлыг зохион байгуулах;
      • тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх;
      • Хуралд ажлаа жил бүр тайлагнах;
      • хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
    • дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг
      сонгох

      • .Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн
        Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг
        дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
      • Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон
        бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл,
        дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн
        бүлэг нэр дэвшүүлж болно.
      • Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт
        явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал
        авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.
      • Нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол
        хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал
        хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал
        аваагүй бол энэ хуулийн 53.2-т зааснаар дахин нэр дэвшүүлнэ.
      • Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо
        зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө
        санал хураалтад оролцох эрхтэй.
      • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга орон тооны
        байна.
      • Хурлын даргыг нөхөн сонгоход энэ хуулийн 53 дугаар
        зүйлийг баримтална.
    • дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын
      алба

      • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна.
      • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц,
        орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын
        хүрээнд Хурал өөрөө тогтооно.
      • Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн
        дарга байх бөгөөд орон тооны байна.
      • Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар
        Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана.
    • дугаар зүйл.Хурлын төсөв, тамга, тэмдэг
      • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд
        төсвийг Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна.
      • Энэ хуулийн 55.1-д заасан төсөв нь Хурлын үйл
        ажиллагааны болон ажлын албаны төсвөөс бүрдэнэ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон журмаар
үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.